🎉 6 сарын багц нээлтийн урамшуулал зарлаад 55,000₮ боллоо 🎉

"ТОД УРЛАХУЙ ЦЕНТР ХХК" –ны товч танилцуулга

"ТОД УРЛАХУЙ ЦЕНТР ХХК" нь 2017 онд байгуулагдсан, дахин боловсруулсан эсгий материалыг ашиглан орчин үеийн дизайн, технологиор цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэдэгээс гадна мэргэжлийн хөгжлийн платформыг нэг дороос санал болгож буй тэргүүлэх компани юм. Бид эсгий ном, үлгэрийн орчин, монтессори тоглоом, бүтээлч самбаруудыг үйлдвэрлэн дотоод зах зээлд нийлүүлж байна.

Зорилго

Цэцэрлэгийн багш нарын өдөр тутмын ажлыг дэмжих, тэдний мэргэжлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц чанартай эсгий хэрэглэгдэхүүн болон сургалтын нэгдсэн платформоор хангах замаар Монголын боловсролын чанарыг дээшлүүлэх.

Алсын хараа

Монгол улсын цэцэрлэгийн багш бүрийн бүтээлчээр ажиллах, тасралтгүй хөгжих боломжоор бүрэн хангахуйц мэргэжлийн цогц орчныг бий болгогч тэргүүлэгч байгууллага байна.

Үнэт зүйлс

  • Багшийн хөгжил-Хүүхдийн хөгжил: Багшийн хөгжил нь хүүхдийн хөгжлийн үндэс гэдэгт итгэж, багш нарыг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
  • Бодит хэрэгцээ, бүтээлч шийдэл: Бодит амьдралд хэрэгтэй, хэрэглэхэд бэлэн шийдлүүдийг санал болгож, хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн хөгжүүлнэ.
  • Чанар ба ур ухаан: Эсгий бүтээгдэхүүнээс эхлээд дижитал платформ хүртэл бүх бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарыг нэн тэргүүнд тавьж, гарын ур дүй, сэтгэл шингэсэн бүтээл гаргана.
  • Нэг хамт олон-Нэг зорилго: Цэцэрлэгийн багш нар, хэрэглэгчид болон байгууллагын хамт олныг хамтын үнэ цэн дээр тулгуурлан нэгэн зорилгын төлөө урагшилна.
Уриа үг: Багшийн хэрэгцээ бидний зорилго

Зорилт

  • Цэцэрлэгийн багш нарын өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн эсгий хэрэглэгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүний чанар, төрлийг нэмэгдүүлэх
  • Насны онцлог, хичээлийн төлөвлөгөөтэй уялдсан агуулгатай бүтээгдэхүүнүүд гаргах
  • Хэрэглэхэд бэлэн, дахин ашиглах боломжтой багц бүтээгдэхүүн санал болгох
  • Цэцэрлэгийн багш нарт зориулсан цогц платформыг амжилттай хөгжүүлж, хэрэглэгчдэд нээлттэй болгох
  • Амжилтын түүх, сэтгүүл, подкаст, сургалтын влог, эх бэлтгэлийн файл зэрэг контентуудыг цогцоор нь хүргэх
  • Мэргэжлийн болон бүтээлч сургалтуудыг цахим болон танхимын хэлбэрээр тогтмол зохион байгуулах
  • Багш нарын бүтээлч байдал, мэргэжлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц нийгмийн нөлөө бүхий орчныг бүрдүүлэх
  • Багшийн туршлага хуваалцах платформ, нийгэмд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах
  • Багш нарыг урамшуулан дэмжих хөтөлбөрүүд бий болгох
  • Маркетинг, сурталчилгааны үйл ажиллагааг идэвхжүүлж, хэрэглэгчдийн итгэл, хандлагыг бий болгох
  • Сошиал контент, влог, танилцуулга материал зэргийг тогтмол, чанартай бэлтгэх
  • Цэцэрлэг, багш нартай байнгын харилцаа холбоотой байж санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгах
  • Орчин үеийн технологи, инновацийг бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ нэвтрүүлэх
  • Платформын UX/UI сайжруулалт
  • Хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан хувийн санал, автомат татах материалууд
  • Байгууллагын багийн ур чадварыг хөгжүүлж, урам зоригтой хамт олныг бий болгох
  • Дотоод сургалт, хөгжлийн төлөвлөгөө гаргах
  • Ажилтнуудын бүтээлч орчныг дэмжих соёлыг төлөвшүүлэх

Бидний давуу тал

  • Тойрог эдийн засагт нийцсэн: Дахин боловсруулсан эсгий нь үйлдвэрлэлийн явцад хортой бодисыг цэвэрлэдэг тул зүсэх, наах, оёход хялбар, хүүхдийн гар урлалд тохиромжтой. Монтессори боловсролын материал хийхэд түгээмэл хэрэглэгддэг.
  • Уламжлалт гар арга: 80% гар аргаар бүтээсэн
  • Олон улсын стандарт: Олон улсын OEKO-TEX® Standard 100 стандартад нийцсэн эсгий материалыг ашигладаг.
  • Тогтвортой ханган нийлүүлэлт: Жилд 10,000+ ширхэг бүтээгдэхүүн дотоодын зах зээлд нийлүүлдэг.

Амжилт, туршлага

  • 9+ жилийн туршлагатай мэргэшсэн мастер, дизайнерын баг
  • Бизнесийн орчныг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжигч байгууллага
  • Дотоодын 6+ дэлгүүр, Монголын 21 аймаг болон Улаанбаатар хотуудад худалдаалагддаг

Холбоо барих

Сонгох шалтгаан?

  • ✅ Сонголттой – 100+ загвар, өнгө, хэмжээ
  • ✅ Тогтвортой – Олон жилийн туршлагатай баг хамт олон
  • ✅ Хамтран ажиллах – Цэцэрлэгийн багш нарын гаргасан шинэ санаа, шинэлэг хэрэглэгдэхүүний бичил төслүүдэд дэмжлэг үзүүлдэг
  • ✅ Олон улсын стандарт – OEKO-TEX® Standard 100 нь хортой бодис байхгүй гэдгийг баталгаажуулдаг олон улсын бие даасан сертификацитай эсгийг ашигладаг

Багийн гишүүд

Уншиж байна...